


ЗОРИЛГО:
Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилах зэрэг боломжуудыг үзэсгэлэнд оролцогч байгууллагуудадаа олгох юм.
Энэхүү үзэсгэлэнгээр мөн Монгол Улсад барилга угсралт, орон сууцын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн энэхүү салбарт ажиллах хүчний зуучлал, барилга орон сууц захиалга, барилгын гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд сурталчилан таниулах зэрэг өргөн боломжуудыг оролцогч байгууллагууддаа олгох юм.


2023.03.24 - 03.27-ны өдрүүдэд
Барилгын материал & шинэ техник технологи үзэсгэлэн

План зураг харагдахгуй бол энэ дүрс дээр дарж татаж авна уу!
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:
-
Монгол Улсад барилгын материал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага, хувь хүн
-
Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид
-
Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
-
Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
2023.03.31 - 04.03-ны өдрүүдэд
Орон сууц, амины орон сууц & Барилгын материалын үзэсгэлэн

План зураг харагдахгуй бол энэ дүрс дээр дарж татаж авна уу!
ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
Барилгын салбарын Төрийн болон ТББ, Бизнесийн байгууллагууд:
-
Орон сууц, амины орон сууц, хот тохижил, барилгын материалын компаниуд
-
Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
-
Барилгын материал
-
Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
-
Архитектур, зураг төсөл, геодези зураг зүйн компаниуд
-
Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд
-
Арилжааны банкууд
-
Даатгалын компаниуд зэрэг оролцох боломжтой.
МЭДЭЭЛЭЛ:
Цуврал үзэсгэлэнд нийт 220 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцоно.
Үзэсгэлэнгийн танхимын талбайн хэмжээ: 2376 м2
ХӨТӨЛБӨР:
2023.03.24
ҮЗЭСГЭЛЭН /Нээлтийн арга хэмжээ/ 14:00 цагт
ҮЗЭСГЭЛЭН-гийн /арга хэмжээ/ 10:30-19:00 цагт
2023.04.03
ҮЗЭСГЭЛЭН /Хаалтын арга хэмжээ/ 14:00 цагт
2023.03.24-27
ҮЗЭСГЭЛЭН /Үргэлжлэх хугацаа
Барилгын материал & шинэ техник технологи / 10:30-19:00 цагт
2023.03.31-04.03
ҮЗЭСГЭЛЭН /Үргэлжлэх хугацаа
Орон сууц, амины орон сууц, барилгын материал / 10:30-19:00 цагт



ҮЗЭСГЭЛЭНГИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН БАГЦЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
АЛТАН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:
-
36м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
-
Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд давуу эрхтэйгээр бүтээгдэхүүн сурталчлах талбайн хэсэг
-
Үзсэгэлэнгийн маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
-
Үзэсгэлэнгийн үеэр болох VIP өрөөг бизнес уулзалт, хурал, хүлээн авалт хийх тохиолдолд 1 өдрийн эрх олгоно /*тохиромжтой цагуудад/
-
Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжийг олгоно
-
LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
-
Ивээн тэтгэгчийн бүтээгдэхүүний уриа, слоган, дууны авиа, хөгжим, лого бичилтийг үзэсгэлэнгийн шинж чанартай уялдуулан маркетингийн материалыг бэлдэх, олон нийтэд сурталчлах
-
2024 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
-
2024 оны үзэсгэлэнд 10% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх
МӨНГӨН СПОНСОР байгууллагаар оролцон, хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:
-
21м2 бүхий үзэсгэлэнгийн талбайн эрх
-
Маркетингийн бүх сувгаар ивээн тэтгэгч байгууллагын нэр ба лого байршина
-
Үзэсгэлэнгийн үеэр тайзыг ашиглан бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломж
-
LED дэлгэцээр AUDIO/VIDEO бичлэгийг давуу эрхтэйгээр нэвтрүүлэх
-
2024 онд давуу эрхтэйгээр үзэсгэлэнгийн талбай сонгох эрх олгоно
-
2024 оны үзэсгэлэнд 5% хөнгөлөлттэй үнээр оролцох эрх
ХАНАН ХААЛТ БУЮУ СТЭНД АШИГЛАХ ЗААВАР
-
Стендийг цоолох, өрөмдөх, мөн хавтан дээр 20 кг-аас дээш хүнд зүйл өлгөхийг хатуу хориглоно.
-
Стендэд ямар нэгэн зүйл тогтоохдоо силикон буун цавуу, зориулалтын цаасан наалт ашиглана уу.
-
Стендийг үзэсгэлэн дууссаны дараа үзэсгэлэн хариуцсан зохион байгуулагчид анх хүлээн авсан байдлаар албан ёсоор хүлээлгэн өгнө.
-
Стендийн байршлыг өөрчлөх тохиолдолд “үзэсгэлэн зохион байгуулах комисс”-т мэдэгдэн, “мишээл экспо” оуүхтөвийн зохион байгуулагчийн зөвшөөрлийг урьдчилан авна.
-
Стендийг ямар нэгэн байдлаар гэмтээх /өнгө, хэлбэрийг өөрчлөх, цоолох, сэтлэх, хугалах зэргээр бүрэн бүтэн байдлыг алдагдуулах/ тохиолдолд үнийг 3 нугалж түрээслүүлэгч талаар төлүүлнэ.
-
Стэндийг өөрсдөө тохижуулан оролцож байгаа байгууллагууд сүүлийн үеийн шинэлэг технологи ашиглан стэндээ тохижуулахдаа шавар, цемент, тоосго гэх мэт барилгын материал ашиглахгүй байхыг анхааруулж байна.
-
Хүчдэл ихтэй цахилгаан хэрэгсэл зайлшгүй залгах тохиолдолд “мишээл экспо” оуүхтөвийн зохион байгуулагч, цахилгааны инженерийн зөвшөөрлийг авч тус төвийн цахилгаанчнаар холболт хийлгэнэ.
-
Зөвшөөрөгдсөнөөс бусад газар ахуйн цахилгаан хэрэгсэл ашиглахыг хориглоно.
-
Хог, хаягдал зүйлсийг зориулалтын хогийн цэгт хаях.
-
Шалан дээр ямар нэгэн зүйл наахыг хориглоно.
-
Стендний хаалт, хогын сав, разетикийг үзэсгэлэн дуусахад хүлээлгэж өгөх.
-
Оролцогч байгууллагын хаягыг сайн чанарын автостикерээр хийх.


ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ, АНХААРАХ ЗҮЙЛС
Үзэсгэлэн худалдааны олон нийтийн сурталчилгаанд “Мишээл Экспо” ХХК- ний нэрийг дурдаж ашиглахаар бол:
“Мишээл Экспо” Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны Төв
гэсэн албан ёсны нэрийг дээр зааснаар ашиглахаа баталгаажуулж байна. Энэ баталгаажилт нь уг гэрээний салшгүй хэсэг юм.
“Телевиз, хэвлэлийн сурталчилгаанд “Мишээл Экспо” ХХК- ний нэрийг ашиглах шаардлагатай тохиолдолд зөвхөн (“Мишээл Экспо” Олон Улсын Үзэсгэлэн Худалдааны Төв) гэсэн нэрийг ашиглана.
ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ, АНХААРАХ ЗҮЙЛС
Үзэсгэлэнгийн бэлтгэл ажилд зориулж 2 өдрийн бэлтгэх хугацаа олгогддог. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй байгууллагууд өөрсдийн бэлтгэл ажлыг үзэсгэлэнгийн өмнөх өдөр 19.00 цаг гэхэд дуусгасан байна. Мөн доорхи мэдээлэлээс стэндний хэмжээг харах боломжтой бөгөөд мөн гүйцэтгэгч байгууллагаар тусгай тохижилттой стэнд засуулахаар гэрээлэх боломжтой.







ГАЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Их хурлаар 2015 оны 07 дугаар сарын 02- ны өдөр батлагдсан “ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ” хуулийг судалж, холбогдох заалтуудыг мөрдөж, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэйгээ мэдэгдэж байна. Энэ мэдэгдэл нь уг гэрээний салшгүй хэсэг юм. Уг гэрээний 5.6 зүйлд заагдсан:
“Үзэсгэлэнгийн талбайг ашиглаж эхэлснээс хойш үзэсгэлэнгийн танхимыг чөлөөлөх хүртэлх хугацаанд “Мишээл Экспо” ОУҮХТөвийн холбогдох журам, Монгол Улсын “Галын аюулгүй байдлын тухай хууль” болон бусад холбогдох тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, мөрдөхийг үзэсгэлэнд оролцож байгаа байгууллага, иргэдээс шаардаж, тэдгээрт хяналт тавих үүрэгтэй”
хэсгийг чанд мөрдөж, биелүүлж ажиллана.
Үзэсгэлэн худалдааны байрт тэсрэх дэлбэрэх бодис, байгалийн хий, хортой болон амьсгал боогдуулагч бодис нэвтрүүлэхгүй болон ашиглахгүй болохоо мэдэгдэж байна.
Хэрэв энэхүү мэдэгдэл зөрчигдвөл гарсан хохирлыг аливаа маргах нөхцөлгүйгээр бүрэн барагдуулах ба Монгол Улсын Их хурлаар 2017 оны 05 дугаар сарын 11- ны өдөр батлагдсан “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” хуулийн дагуу зохих шийтгэл хүлээнэ.










PDF FILE дүрс дээр дарж "Барилгын материал, шинэ техник технологи"-ийн үзэсгэлэнгийн гэрээг татаж авна уу.
PDF FILE дүрс дээр дарж "Орон сууц, амины орон сууц, барилгын материал"-ын үзэсгэлэнгийн гэрээг татаж авна уу.
“УЛААНБААТАР БАРИЛГА – 2023” ОЛОН УЛСЫН
ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН ХҮРЭЭНД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭС “ШИЛДЭГ” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ


ХОЛБОО БАРИХ
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө, Хан Уул дүүрэг, Мишээл Экспо ОУҮХТөвийн байр.
+976-75959595 +976-88077064
+976-89087788 +976-88077036
website: www.misheelexpo.mn